Хайрламын түүх
Шинэхэн брэндийн маань сайтад тавтай морил✨
Сайн байна уу! Намайг Нараа гэдэг. Би гурван хөөрхөн охины ээж, "Хайрлам" брэндийг үүсгэн байгуулагч.
Өөрийн бизнесээ эхлүүлж, шинийг бүтээх нь миний олон жилийн турш дотроо нандигнан тээсэн мөрөөдөл байлаа. Гэвч бүх л ээжүүдийн адил үр хүүхдийнхээ төлөө өөрийн хүсэл зорилгоо үргэлж хойш тавьсаар ирсэн юм. Харин одоо би мөрөөдлөө дахин хойш тавилгүй, гэрээсээ ажиллах боломжийг өөртөө үүсгэж, 'амжилт' ба 'аз жаргал'-ыг хамтад нь бүтээхээр шийдлээ. Хүүхдүүдийнхээ өсөлт хөгжил бүрийг дэргэдээс нь харж, халуун ам бүлээрээ оройн хоолоо идэх тэрхүү нандин мөчүүдээ алдалгүйгээр дуртай зүйлээ хийх нь миний гаргасан хамгийн зөв шийдвэр юм.
Миний хувьд гэр бүл үргэлж НЭГДҮГЭЭРТ

Бизнес бол тэднийхээ төлөө, тэднийхээ хажууд, тэдэнтэйгээ хамт ургадаг зүйл. Энэхүү аялал маань үнэхээр гайхалтай байх болно гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл үүнийг би ганцаараа биш, хайртай гэр бүл, хөөрхөн охидтойгоо хамт хийж байгаа явдал.
Hairlam Brand-тэй албан ёсоор танилцаж, биднийг дэмжиж буй танд баярлалаа. Бид таны охидод аюулгүй, тухтай, хамгийн гоёмсог загваруудыг үргэлж санал болгох болно.
Хүндэтгэсэн,
HAIRLAM BRAND-ийн үүсгэн байгуулагч З.НАРАНЧИМЭГ 💛
Танай гоёлууд ямар материалаар хийгдсэн бэ? Харшил өгөх үү?