Terms of service
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 6-р сарын 12
1. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Энэхүү вэбсайт нь Hairlam Brand ("бид", "манай") компанийн өмч бөгөөд hairlambrand.com домэйн дээр ажилладаг. Та энэхүү вэбсайтад зочилж, худалдан авалт хийснээр доорх үйлчилгээний нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ.
2. БҮТЭЭГДЭХҮҮН
Hairlam Brand нь хүүхдийн болон эмзэг арьсанд зориулсан, 100% харшил өгөхгүй гоёл чимэглэлийг санал болгодог. Бид бүтээгдэхүүний мэдээллийг аль болох үнэн зөв байлгахыг эрмэлздэг боловч өнгө, хэмжээ нь дэлгэцийн тохиргооноос хамааран бага зэрэг ялгаатай харагдаж болно.
3. ЗАХИАЛГА & ТӨЛБӨР
- Захиалга хийгдсэний дараа бид таны утсаар холбогдон баталгаажуулна.
- Бүх үнэ Монгол төгрөгөөр (₮) тооцогдоно.
- Захиалгыг баталгаажуулснаас хойш цуцлах тохиолдолд бидэнтэй нэн даруй холбогдоно уу.
4. ХҮРГЭЛТ
- Улаанбаатар хот: 100,000₮-өөс дээш худалдан авалтад үнэгүй хүргэлт. Бусад тохиолдолд 7,000₮ хүргэлтийн төлбөр нэмэгдэнэ.
- Хөдөө орон нутаг: Хүргэлт боломжтой бөгөөд төлбөрийг унаанд тавихаас өмнө авна.
- 17:00 цагаас өмнө өгсөн захиалга тухайн өдөртөө, 17:00-аас хойш өгсөн захиалга дараагийн өдөр хүргэгдэнэ.
5. БУЦААЛТ & СОЛИЛТ
-
Бараа хүлээн авснаас хойш 24 цагийн дотор дараах тохиолдолд буцаах боломжтой:
- Бараа таалагдаагүй
- Гэмтэлтэй ирсэн
- Буруу бараа хүлээн авсан
- Үйлдвэрлэлийн согог илэрсэн
- Буцаалт хийхэд бараа болон сав баглаа боодол гэмтээгүй, бүрэн бүтэн байх шаардлагатай.
- Буцаалтын тээврийн зардал 15,000₮ байна.
- Буцаалт баталгаажсан тохиолдолд мөнгийг таны дансруу буцаан шилжүүлнэ.
Буцаалт хийх заавар:
hairlambrand@gmail.com хаяг руу "Буцаах" гарчигтай имэйл илгээж, захиалгын дугаар, нэр, буцаах шалтгааныг бичнэ үү.
6. 100% ХАРШИЛ ӨГӨХГҮЙ БАТАЛГАА
Hairlam Brand-ийн бүтээгдэхүүн нь хүүхдийн болон эмзэг арьсанд зориулагдсан бөгөөд харшил өгөхгүй гэдгийг баталгаажуулдаг. Хэрэв ээмэг чихэнд цочрол, харшил үүсгэвэл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор hairlambrand@gmail.com хаяг руу имэйл илгээнэ үү.
7. ЭЦСИЙН БОРЛУУЛАЛТ
Бүтээгдэхүүн нь ариун цэврийн онцлогтой тул дээр дурдсан шалтгаануудаас бусад тохиолдолд бүх борлуулалт эцсийнх бөгөөд солих, буцаах боломжгүй.
8. ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ
Hairlam Brand нь хэрэглэгчийн буруутай хэрэглээ, гуравдагч этгээдийн үйлдлээс үүдэлтэй хохирлыг хариуцахгүй.
9. ХОЛБОО БАРИХ
Асуулт, санал хүсэлт байвал бидэнтэй холбогдоно уу: 📧 hairlambrand@gmail.com