Refund policy
БУЦААЛТ & ТӨЛБӨР БУЦААХ БОДЛОГО
Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 6-р сарын 12
1. ЕРӨНХИЙ ЗАРЧИМ
Hairlam Brand нь хэрэглэгч бүрийн 100% сэтгэл ханамжийг эрхэм зорилгоо болгодог. Бүтээгдэхүүн нь ариун цэврийн онцлогтой тул дээр дурдсан шалтгаануудаас бусад тохиолдолд бүх борлуулалт эцсийнх бөгөөд солих, буцаах боломжгүй болохыг анхаарна уу.
2. БУЦААЛТ ХҮЛЭЭН АВАХ ТОХИОЛДОЛ
Бараа хүлээн авснаас хойш 24 цагийн дотор дараах тохиолдолд буцаалт хийх боломжтой:
- Бараа таалагдаагүй
- Бүтээгдэхүүн гэмтэлтэй ирсэн
- Буруу бараа хүлээн авсан
- Үйлдвэрлэлийн согог илэрсэн
3. БУЦААЛТЫН ШААРДЛАГА
Буцаалт хийхийн тулд дараах нөхцөлийг заавал хангасан байна:
- Бараа болон сав, баглаа боодол эвдэрсэн, гэмтсэн байж болохгүй
- Худалдан авсаныг баталгаажуулах баримт шаардлагатай
- Бараа ашиглагдаагүй, анхны байдлаараа байх ёстой
4. БУЦААЛТ ХИЙХ ЗААВАР
Доорх мэдээллийг имэйлээр илгээнэ үү:
📧 Имэйл хаяг: hairlambrand@gmail.com 📌 Гарчиг: "Буцаах" 📝 Имэйлд дурдах зүйл:
- Захиалгын дугаар
- Нэр
- Буцаах шалтгаан
Бид имэйл хүлээн авч, буцаалт хийх боломжтой эсэхийг мэдэгдэнэ.
5. БУЦААЛТЫН ТЭЭВРИЙН ЗАРДАЛ
Буцаалт баталгаажсан тохиолдолд хүргэлт болон буцаах тээврийн нийт зардал 15,000₮ байна. Энэхүү зардлыг буцаалтын мөнгөнөөс суутган тооцно.
6. ТӨЛБӨР БУЦААХ НӨХЦӨЛ
- Буцаалт баталгаажсаны дараа төлбөрийг таны дансруу автоматаар буцаан шилжүүлнэ.
- Буцаалтын мөнгө орох хугацаа банкны ажлын нөхцөлөөс хамааран 3–5 ажлын өдөр болж болно.
7. 100% ХАРШИЛ ӨГӨХГҮЙ БАТАЛГАА
Hairlam Brand-ийн бүтээгдэхүүн нь хүүхдийн болон эмзэг арьсанд зориулагдсан бөгөөд харшил өгөхгүй гэдгийг баталгаажуулдаг.
Хэрэв ээмэг чихэнд цочрол эсвэл харшил үүсгэвэл бараа хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор бидэнтэй холбогдоно уу:
📧 hairlambrand@gmail.com
Таны санаа зовнил бүрт бид бодитоор, хариуцлагатай хандана.
8. ЭЦСИЙН БОРЛУУЛАЛТ
Дээр дурдсан буцаалтын шалтгаануудад үл хамаарах бүх бараа эцсийн борлуулалт гэж тооцогдох бөгөөд буцаах, солих боломжгүй болохыг анхаарна уу.
9. ХОЛБОО БАРИХ
📧 hairlambrand@gmail.com 📞 89111893 📸 instagram.com/hairlambrand 👤 facebook.com/hairlambrand