Hairlam Brand бол 100% онлайн брэнд

Бид физик дэлгүүргүй ч харилцаагаа хэзээ ч хол байлгадаггүй. Таны бүх төрлийн асуулт  бүтээгдэхүүний материал, хүүхдийн арьсанд тохирох эсэх, хэмжээ, захиалга, хүргэлтийн явц гээд бүгдэд бид бодитоор, анхааралтай хариулна. Онлайн байхын давуу тал нь бид танд илүү хурдан, илүү ойроор хүрч чаддагт оршино. Hairlam-д та автомат хариу бус, жинхэнэ харилцааг мэдэрнэ.

Яагаад Hairlam гэж?

‣ SAFETY FIRST - АЮУЛГҮЙ БАЙДАЛ НЭН ТЭРГҮҮНД

👉 “Арьсанд нь сөрөг нөлөө үзүүлэх вий”, “Удаан зүүж болох болов уу” гэсэн санаа зовнил эцэг эх бүрт байдаг даа - Хүүхдэд зүүх гоёл бүр аюулгүй байх ёстой. Тиймээс бид бүтээгдэхүүн бүрээ хүүхдийн эмзэг арьсанд тохируулан, олон улсын стандартын дагуу туршиж, харшил үүсгэхгүй, өдөр тутамд зүүхэд аюулгүй байхаар сонгодог.

‣ LOVE & MEMORY - СЭТГЭЛД ДУЛААХАН, ХАЙРЫН БЭЛЭГ

👉 “Түр зуурын зүйл биш байгаасай”, “Утга учиртай бэлэг өгмөөр байх юм” гэж хүсдэг л биз дээ - Хүүхдүүддээ зүгээр нэг гоёл бус, утга учиртай дурсамж үлдээхийг бид хүсдэг. Бяцхан үрс тань анхны гоёлоо зүүх тэр мартагдашгүй агшинг үргэлж дурсах, хайр, халамжийг нь хамтад нь дамжуулах гоёмсог бэлгийн боолттой байх болно.

‣ TIMELESS DESIGN - НАСАНД НЬ ЯГ ТОХИРОХ, ХАЙРЛАМААР ЗАГВАР

👉 Олон эцэг эх “хэт томдчих вий”, “насанд хүрсэн мэт харагдуулах болов уу” гэж санаа зовдог. Тиймээс бид хэтрүүлсэн, насанд хүрсэн мэт загварыг сонгодоггүй. Манай гоёлууд тоглоход саад болохгүй, насанд нь яг тохирох, даруухан атлаа хөөрхөн дизайнаар бүтээгддэг хайрламаар загварууд...

‣ HEIRLOOM VALUE - ҮНЭ ЦЭНЭТЭЙ, ДУРСГАЛТАЙ БЭЛЭГ

👉 Олон эцэг эх “түр зуурын трендэд мөнгө зарцуулах нь зөв үү”, “хожим нь үнэ цэнээ алдах болов уу” гэж боддог. Тиймээс бид улирлын чиг хандлага хөөцөлддөггүй. Манай гоёлууд анхны ээмэгээс эхлээд таны хүүхэдтэй хамт өсөж, олон жилийн дараа ч утга учир, үнэ цэнээ хадгалсаар байх бүтээлүүд юм.

Хайрлам гоёлууд